Куала Лумпур хот

 
 
 
 



Куала Лумпур хот нь Малайз улсын нийслэл бөгөөд хүн амын тоогоороо /1,4 сая/ улсдаа хоёрт орно. Малайзын Парламентийн ордон байрлах тус хот нь соёл зан заншил, санхүү, эдийн засгийн байдлаараа улсдаа тэргүүлнэ. Дэлхийн жуулчдын хамгийн их зорчсон газруудын 6-р байрт бичигдэж байгаа тус хотод 1990 оноос хойш олон улсын чанартай олон тэмцээн уралдаанууд зохион байгуулагдаж байгаагаас 1998 оны Спортын нөхөрсөг тоглолт, Формула-1 Дэлхийн аврага зэрэг болно. Тус хотын хамгийн алдартай үзвэрүүд бол Мердака талбай, Парламентийн ордон, Петалын гудамж, Үндэсний ордон, Куала Лумпур цамхаг, Үндэсний музей зэрэг болно. Мөн Куала Лумпур хот нь 452м өндөртэй дэлхийн өндөр барилгуудад зүй ёсоор багтах Петронас ихэр цамхагийн нутаг юм. Япон улс дэлхийн II дайны үеэр 1942 оны 1сарын 11 нд Куала Лумпур хотыг эзэлж байсан бөгөөд 1945 оны 8 сарын 15 хүртэл Япон улсын мэдэлд байжээ. Цаг агаарын хувьд халуун орны уур амьсгалтай бөгөөд 10-3 саруудад борооны улирал байхад 6, 7 сарууд хуурай уур амьсгал зонхилно. Тепратурын хувьд хамгийн дулаан нь 31-33°C, харин хэзээ ч 37°C аас хэтэрч байгаагүй. Харин хамгийн доод темпратурын хувьд 22-23,5°C, хэзээ ч 17°C –аас бууж байгаагүй.