Шанхай хотын аялал

 

Аяллын мэдээлэл

Групп аяллын үнэ: 1'450'000 төг /нэг хүний/

Аяллын үнэнд багтсан зүйлс:
УБ - Шанхай - УБ нислэгийн тийз
Хөтөлбөрт заагдсан зочид буудлууд
Жуулчдын унаа
Англи хэлтэй хөтөч
Хөтөлбөрт заагдсан хоол
Хөтөлбөрт заагдсан үзвэр үйлчилгээ
Даатгал
Аяллын үнэнд багтаагүй зүйлс:
Хувийн хэрэглээний зардал
Хөтөлбөрт тусгагдаагүй хоол

Аяллын хөтөлбөр.

Өдөр 1 Улаанбаатар - Бээжин - Шанхай (оройн хоол)
Аяллын эхний өдөр аялагчид Чингис хаан онгоцны буудал дээр уулзацгаан Бээжин - Шанхай чиглэлд хөөрнө. Онгоц гурван цаг гарангийн дараа Шанхай хотод газардахад орон нутгийн хөтөч аялагчдыг угтан авч буудалд нь хүргэж өгнө. Буудалдаа орж ачаа бараагаа тавиад оройн хоолоо иднэ. Хэрэв нислэг хойшлогдон 22:00 цаг хүрвэл оройн хоол KFC зэрэг түргэн хоолны газар зооглоно. > 
Өдөр 2 Шанхай (өглөөний цай / өдрийн хоол / оройн хоол)

Өглөө эрт босон хотын аяллаа эхлүүлнэ. Эхний зогсоол Торонто болон Москвагийн дараа жагсдаг, дэлхийн гурав дахь өндөр 468м өндөртэй Дорнын сувдан телевизийн цамхаг руу аялана. Үүний дараагаар цамхагийн доор байрлах хотын музейг үзэж сохирхоно. Оройн намуунд Шанхай хотын үзэсгэлэнт газар болон Пү мөрний эрэг дагуу орших Bund –аар зугаална. Үүний дараагаар худалдаа наймаа хийхэд хамгийн тохиромжтой гудамж болох Nanjing руу явж аяллын богцоо дүүргэн дурсгалын зүйлс худалдан авна. Оройн хоолны дараагаар айлчилан ирж буй шинэ оноо угтахаар Huanpu голоор усан онгоцны аялал хийнэ. Үнэхээр үзэсгэлэнтэй харагдах шөнийн Шанхайг сонирхох болно.

Өдөр 3 Шанхай – Сузоу – Шанхай (өглөөний цай / өдрийн хоол / оройн хоол)
Энэ өдөр өндөр байшин өнгө өнгийн гэрэл ассан Шанхай хотоос гарч үндэсний соёл зан заншлыг харуулахаар эртний хот Сузоу хотруу явж Wangshi цэцэрлэгт хүрээлэн рүү аялна. Үүний дараа 502-519 оны үед баригдсан байж болзошгүй Hanshan хийдрүү зочилон өвөрмөц содон хийцтэй хонхнуудыг сохирхох болно. Энэ өдрийнхөө шөнө Шанхай хотруу буцна.

Өдөр 4 Шанхай – Улаанбаатарт (өглөөний цай / өдрийн хоол)
Өглөө зочид буудлаасаа гараад шууд онгоцны буудал хүргүүлнэ. Ингээд Улаанбаатарт газардахад дурсамж дүүрэн Шинэ оны аяллаа өндөрлөнө.